TERMS OF SERVICE
This terms of service is provided by "Numur Credit NBFI" LLC in
order to provide loan services to its customers.
Please see a 6-digit code that we sent to your registered phone
number and enter this code in the “Confirmation Field” to register
as a user and we will consider that you have accepted and signed
the Terms of Service as you register. Please read our terms of
service carefully.
-
CUSTOMER INFORMATION
-
We, Numur Credit NBFI LLC will only use informations
provided in 1.1.1-1.1.6 for internal purposes only in order
to determine the Credit Score of the customer, or to
determine loan amount, or to draft its loan agreement, and
to make its products and services accessible to its
customers. "Numur Credit NBFI" LLC will be responsibly not
to disclose Customer's informations for any purpose other
than the above terms.
-
Registration information /mobile phone number, full
name, state registration number, ID card image, user's selfie image/, will be provided by
customer.
-
Fingerprint biometric information, to verify, identify,
save informations of registration and to calculate
credit score.
-
According to the law of Mongolia (Protection of personal information act 8.1), the data subject consents to the collection, processing, and utilization of information by the data controller
By customer grant, we must have their photograph and personal identification in order to process KYC.
-
Social insurance certificate and its payment information
of last 24 months, customer shall receive statement from
State "Kiosk machine" and scan QR code on Numur
application.
-
Credit history information, we will use Credit
Information Database informations to calculate credit
score and customer shall have the right to use our
platform in accordance with authorized right and credit
limitation.
-
Mobile phone information, including contact list,
location, and manufacturer information. Under this
service, I agree to grant "Numur Credit NBFI" LLC the
right to use above informations in order to calculate
credit score by sending to CredoLab Pte. Ltd, storing,
using for artificial intelligence and to fight against
money laundering/combating terrorist financing crimes.
-
The User shall undertakes following responsibilities to
transfer his/her informations under this terms of service:
-
Shall not use personal informations, account information
and other financial information of other personal. If
you violate this condition and use other people's names
and other information to access or register to our
service, we will refuse to provide our service effective
immediately.
-
Shall not provide false/misleading information. If you
intentionally provide false/misleading information in
violation of this terms, our company reserves the right
to refuse to provide the service, and “Numur Credit
NBFI” LLC will not be liable in case of any damages.
-
“Numur Credit NBFI” LLC may provide information to third
parties by the decision of the state authority in
accordance with the law.
-
“Numur Credit NBFI” LLC will have the right to delete
customer's account if the customer defamed Company's
business reputation, spreading false/misleading
information to public, or attempted to intrude to our
system.
-
APPLICATION USAGE
-
“Numur Credit NBFI” LLC will not be responsible for any
damage caused by the customer's accidental actions on the
application, will not be responsible to pay, or cover such
damages. And will have the right to save and use customer's
access history in order to improve our product, services and
credit score calculation.
-
Customer will be responsible for any damages of loosing
his/her own login information.
-
Customer is responsible not to transfer, or sell his/her
registration, account, or loan. If such sale, or transfer is
confirmed, your account and registration will be terminated,
and "Numur Credit NBFI" LLC will not be liable/responsible
for any damages.
-
Unless otherwise provided by law, the application shall not
be used for the production, import and sale of narcotics,
organization of pornography, or promotion of pornography in
any form, promotion of casino activities, use of pyramid
schemes for profit, money laundering and fraud. "Numur
Credit NBFI" will strictly prohibit customers to use this
application for above mentioned purposes.
-
Force majeure is defined as a situation that is
unpredictable or uncertain and is very difficult to resolve.
These include hacker attacks, technological adjustments by
the authorities, and system crashes by client companies that
can temporarily disrupt an application.
Customer shall not have the right to claim damages in connection
with this situation. Our service may be suspended by prior notice
for system upgrades. Under the terms of this service, Numur Credit
NBFI LLC has not entered into a formal loan agreement with you,
has not made a formal loan commitment, and has not accepted any
offers of services. Customers shall not have the right to make any
claims except as provided in this documentation. If you do not
agree to the terms of this service, you will not be able to use
our services.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Нөмөр ББСБ” ХХК-с зээлийн
үйлчилгээг хэрэглэгч танд хүргэх зорилгоор тавьж буй шаардлага
болон зөвшөөрлийн хууль эрх зүйн баримт бичиг болно.
Таны бүртгүүлсэн утасны дугаар руу 6 оронтой кодыг илгээх ба уг
кодыг “Баталгаажуулах талбар”-т оруулснаар таныг цаашид
хэрэглэгчээр бүртгэх ба энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн
зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж үзэхийг анхаарна уу. Та
үйлчилгээний нөхцөлтэй анхааралтай уншиж танилцана уу.
-
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ
-
Хэрэглэгчээс авах 1.1.1-1.1.7-д дурдсан мэдээллүүдийг бид
харилцагчийн Зээлжих оноог /Credit Score/ тогтоох буюу хэдий
хэмжээний зээлийг ямар нөхцлөөр авах боломжтой эсэхийг
тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах, бүтээгдэхүүн
үйлчилгээгээ хэрэглэгчид хүртээмжтэй хялбар болгох зорилгоор
зөвхөн дотоодын хэрэгцээнд зориулан ашиглах эрхийг хэрэглэгч
“Нөмөр ББСБ” ХХК-д олгох, “Нөмөр ББСБ” ХХК нь дээр
дурдсанаас өөр зорилгоор гуравдагч этгээдэд задруулахгүй
байх үүргийг энэхүү үйлчилгээний нөхцлөөр хүлээн зөвшөөрч
байгаа болно. Үүнд:
-
Бүртгэлийн мэдээлэл /гар утасны дугаар, овог, нэр,
регистрийн дугаар, иргэний үнэмлэхний зураг, хэрэглэгчийн өөрийн зураг / хэрэглэгч өөрөө бөглөх
-
Хэрэглэгчийн хурууны хэвийг нэг удаагийн гэрээ
байгуулахдаа тусгай төхөөрөмжөөр дамжуулан таны улсын
бүртгэлд бүртгэлтэй мэдээллийг харах, хадгалах,
хэрэглэгчийг мөн эсэхийг баталгаажуулах, зээлжих оноог
тодорхойлоход ашиглах
-
Монгол улсын хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэж хувь хүний мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглана.
Хэрэглэгчийн зөвшөөрлөөр Монгол улсын иргэний үнэмлэх болон хувь хүний зургийг хэрэглэгчийг мөн эсэхийг баталгаажуулахад ашиглах
-
Нийгмийн даатгалын тодорхойлолт буюу сүүлийн 24-н сарын
нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг зээлжих оноог
тогтооход ашиглах, хэрэглэгч өөрөө тодорхойлолтыг ТҮЦ
машинаас авах ба манай аппликешн-д QR кодийг уншуулах
-
Зээлийн мэдээллийн сангаас зээлийн түүхийн мэдээллийг
зээлжих оноог тодорхойлоход ашиглах, зөвшөөрөгдсөн
эрхийн дагуу манай систем шалгах
-
Гар утасны мэдээлэл тэр дундаа утасны жагсаалт, байршил,
үйлдвэрлэгчийн мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрлөөр
түүний зээлжих оноог тодорхойлоход ашиглах ба Кредолаб
компанид илгээх, хадгалах, хиймэл оюун ухаан ашиглах
аргаар таны зээлжих оноог тодорхойлох эрхийг энэхүү
үйлчилгээний нөхцлөөр “Нөмөр ББСБ” ХХК-д олгохыг
харилцагч би зөвшөөрч байгаа болно.
-
Хэрэглэгч та өөрийн мэдээллийг дамжуулахдаа дараах үүргийг
энэхүү үйлчилгээний нөхцлөөр дамжуулан хүлээнэ.
-
Бусдын хувийн мэдээлэл, дансны мэдээлэл болон санхүүгийн
бусад мэдээллүүдийг ашиглан нэвтрэхгүй байх. Хэрэв та
энэхүү нөхцлийг зөрчин бусдын нэр болон мэдээллийг
ашиглан манай үйлчилгээнд нэвтрэх эсвэл бүртгүүлэх
үйлдэл гаргасан тохиолдолд манайх үйлчилгээ үзүүлэхээс
татгалзах эрхтэй ба энэ хууль бус үйлдлээс бусдад
учруулсан аливаа хохиролд “Нөмөр ББСБ” ХХК хариуцлага
хүлээхгүй ба мэдээллийг санаатайгаар ашигласан этгээд
учирсан хохиролд бүрэн хариуцлага хүлээнэ.
-
Өөрийн мэдээллийг хуурамчаар оруулахгүй байх. Хэрэв та
энэхүү нөхцлийг зөрчин санаатайгаар хуурамч мэдээлэл
оруулсан тохиолдолд манай компани үйлчилгээ үзүүлэхээс
татгалзах эрхтэй ба үүнтэй холбоотой аливаа хохирол
үүссэн тохиолдолд “Нөмөр ББСБ” ХХК аливаа үүрэг
хариуцлагыг хүлээхгүй болно.
-
“Нөмөр ББСБ” ХХК нь хуульд заасны дагуу эрх бүхий
байгууллагын шийдвэрээр гуравдагч этгээдэд мэдээллийг
гарган өгч болно.
-
Хэрэглэгч нь компанийн нэр хүндэд халдсан, олон нийтэд
худал мэдээлэл тараасан, системийн үйл ажиллагаанд
халдахыг оролдсон нь илэрсэн тохиолдолд хэрэглэгчийн
бүртгэлийг хасах эрхтэй болно.
-
АППЛИКЕШН АШИГЛАЛТ
-
Аппликешнд хэрэглэгчийн зүгээс хандсан санамсаргүй үйлдлээс
гаргасан аливаа хохирлыг “Нөмөр ББСБ” ХХК хариуцахгүй ба
буцаахгүй болно. Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах
хэрэглэгчийн зээлжих оноог нэмэгдүүлэх зорилгоор
хэрэглэгчийн хандалтын түүхийг хадгалах, ашиглах эрхтэй
болно.
-
Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг алдагдсантай холбоотой
үүсэх хариуцлагыг Хэрэглэгч хариуцна.
-
Хэрэглэгч өөрийн бүртгэл, зээл, аливаа өөр дээр нь үүссэн
дансыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба
хэрэв ийнхүү худалдан борлуулсан, шилжүүлсэн үйлдэл нь
илэрсэн тохиолдолд тухайн данс болон бүртгэлийг хаах ба
үүнтэй холбогдсон аливаа хохирлыг “Нөмөр ББСБ” ХХК
хариуцахгүй болно.
-
Хэрэглэгч нь аппликешнийг хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй
бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох худалдах, садар
самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр
сурталчилах, дэмжих, казиногийн үйл ажиллагааг дэмжих,
пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох,
мөнгө угаах, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх
мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг
санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл ажиллагаанд
зориулан ашиглахыг хориглоно.
-
Давагдашгүй хүчин зүйл гэж урьдаас таамаглаагүй, мэдээгүй
бөгөөд түүнийг шийдвэрлэхэд нэн бэрхшээлтэй нөхцөл байдлыг
ойлгож үзнэ. Үүнд Хакерийн халдлага, эрх бүхий байгууллагын
технологийн тохируулга, харилцагч компаниудын системийн
доголдолоос шалтгаалан аппликешн түр хугацаагаар тасалдах
боломжтой. Харилцагч нь эдгээр шалтгаанаас үүргээ
биелүүлэхэд учирсан саадтай холбоотойгоор хохирол шаардах
эрхгүй болно. Системийн сайжруулалттай холбоотой урьдчилан
мэдэгдсэнээр үйлчилгээг түр зогсоож болно.
Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр “Нөмөр ББСБ” ХХК таньтай албан ёсны
зээлийн гэрээ байгуулаагүй, зээл олгох амлалт албан ёсоор өгөөгүй
ба аливаа саналыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Энэхүү үйлчилгээний
нөхцөлд тусгасанаас бусад нөхцлөөр манай байгууллагад аливаа
шаардлага гаргах эрхийг хэрэглэгчид олгоогүй болно.Хэрэв та
үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөхгүй тохиолдолд манай үйлчилгээг
ашиглах боломжгүй болно.