Танд тусламж хэрэгтэй юу?
Танд асууж тодруулах зүйлс байвал харилцагчийн үйлчилгээний төв ажиллаж байна.
Даваа-Баасан:
09:00-18:00
Бямба:
10:00-18:00
7511-1133
Түгээмэл асуулт, хариулт
Numur аппликейшнээр дамжуулан та зээлийн үйлчилгээг онлайнаар хурдан, хялбар авах боломжтой. Үүнд:
- Өөрийн зээлийн эрхийн хэмжээнд багтаан хүссэн үедээ олон удаа ашиглах боломжтой.
- Зээлийн нөхцөлөө өөрийн хэрэгцээнд тохируулан сонгох боломжтой.
- Олон төрлийн бичиг баримт болон барьцаа хөрөнгө шаардахгүй.
- Цаг, байршлаас үл хамааран цахимаар гэрээ байгуулж, мөнгөө дансандаа шууд авах боломжтой.
Зээл авахын тулд дараах үндсэн шаардлагыг хангасан байна:
- 21-с дээш насны, МУ-ын иргэн байх.
- Өр орлогын харьцаа 45/55-д байх.
- Скоринг оноо шалгуур хангасан байх.
- Нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 6 сар тасралтгүй албан байгууллагаас төлсөн байх.
Та Numur аппликейшнийг татан авч, “БҮРТГҮҮЛЭХ” товчийг дарж хувийн мэдээллээ оруулна. Үүний дараа “ДАН СИСТЕМТЭЙ ХОЛБОГДОХ” товчийг дарж зээлийн эрхээ тогтооно. Ингэснээр “ГЭРЭЭ БАЙГУУЛАХ” товч гарч ирэх бөгөөд та цахим гэрээгээ хаанаас ч, хэзээ ч байгуулах боломжтой.
- Та Numur аппликейшн рүүгээ нэвтэрч, “ТӨЛБӨР ТӨЛӨХ” хэсгээр дамжуулан QPay эсвэл дансны шилжүүлгээр эргэн төлөлтөө хийх боломжтой.
- Мөн авсан зээлээ зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө бүхэлд нь болон хэсэгчлэн төлөх боломжтой.
Та Numur аппликейшний “Хуваарьт төлбөр” хэсгийн “Төлбөр төлөх” цэсээр орж, зээлээ сонгоод “СУНГАХ” товчийг дарж сунгалт хийх боломжтой.
Та Numur аппликейшний “Идэвхтэй зээлүүд” хэсгийн доод талд байрлах зээл хаах товчин дээр даран зээлээ сонгож, эсвэл бүх зээлээ нэгтгэн хаах боломжтой.
- Төлбөрийн хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног бүрд нэмэгдүүлсэн хүү тооцогдох ба нэмэгдүүлсэн хүү нь тухайн зээлийн өдрийн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээтэй байна.
- Мөн хугацаа хэтрэлт 30 хоногоос дээш болсон тохиолдолд таны хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл “Зээлийн мэдээллийн сан”-д илгээгдэхийг анхаарна уу.
- Хэрэв та зээлийн төлбөрөө 45 хоногоос дээш хугацаагаар 2 удаа, эсвэл 90 хоногоос дээш хугацаагаар 1 удаа хэтрүүлсэн бол зээлийн эрхийг дахин сэргээх боломжгүй юм.
- Бусад тохиолдолд та аппликейшний нүүрэн хэсэгт байрлах “ДАН СИСТЕМТЭЙ ХОЛБОГДОХ” товчин дээр дарж зээлийн эрхээ шалгуулах боломжтой.
Хугацаа хэтэрсэн зээлээ бүрэн төлж хаасны дараа таны зээлийн эрхийг дахин тооцоолно. Хэрэв таны “Зээлийн мэдээллийн сан” дах ангилал хэвийн бөгөөд манай байгууллагын зээлийн шалгуурыг хангаж байвал дахин зээл авах боломжтой.
Numur аппликейшний Меню цэсээс “ӨР ЗЭЭЛГҮЙ ТОДОРХОЙЛОЛТ” авч гэрээгээ цуцлах боломжтой. Тодорхойлолт авсны дараа таны мэдээлэл зээлийн мэдээллийн санд шинэчлэгдэнэ.
Санал хүсэлт илгээх
Та манай үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтээ илгээгээрэй.