Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. “Нөмөр кредит ББСБ” ХХК-ийн (цаашид “Компани” гэх) мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлоход оршино.
  2. Энэхүү журмын хариуцагч нь баримт бичгийг жилд нэг удаа эсвэл шаардлага гарсан тухай бүрд эзэмшигчийн зөвшөөрлөөр шинэчлэн сайжруулна.

ХОЁР. МАБМТ-НЫ БОДЛОГО

  1. Нөмөр кредит ББСБ ХХК нь Харилцагч болон сонирхогч талуудын шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй байдлын нууцлалтай, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангасан менежментийн тогтолцоог бий болгоно.
  2. Харилцагч, хэрэглэгчийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг 99,8% -д хүргэнэ.
  3. Салбарын болон олон улсын тэргүүн туршлага, стандартуудад байнга суралцаж мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулна.
  4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай технологи, хүний нөөц болон санхүүгийн нөөцөөр тогтмол хангаж, дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчдэд мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлнэ.
  5. Залуу боловсон хүчний суралцах чадварт суурилан байгууллагад учирч болох мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, бууруулж ажиллах дотоод хяналтыг тогтолцоог үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлж ажиллана.
  6. Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх, олон улсын стандартын шаардлагыг биелүүлж ажиллана.
  7. Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хэрэгжилт, үр дүнг жилд хамгийн багадаа нэг удаа тооцож сайжруулалт хийдэг байна.

НӨМӨР КРЕДИТ ББСБ ХХК

Banner