Terms of Service

Numur mobile application (Android package eq.mn.numur, iOS Numur)

Operated by Numur Credit BBSB — Numur Credit NBFI LLC (Нөмөр Кредит ББСБ ХХК)

This terms of service is provided by 'Numur Credit NBFI LLC' in order to provide loan services to its customers. Please see a 6-digit code that we sent to your registered phone number and enter this code in the 'Confirmation Field' to register as a user and we will consider that you have accepted and signed the Terms of Service as you register. Please read our terms of service carefully.

1. CUSTOMER INFORMATION

1.1We, 'Numur Credit NBFI LLC' will only use information provided in 1.1.1-1.1.4 for internal purposes only in order to determine the Credit Score of the customer, or to determine loan amount, or to draft its loan agreement, and to make its products and services accessible to its customers. 'Numur Credit NBFI' LLC will be responsible not to disclose Customer's information for any purpose other than the above terms.

  • 1.1.1Registration information (mobile phone number, full name, state registration number, ID card image, user's selfie image) will be provided by the customer.
  • 1.1.2According to the law of Mongolia (Protection of personal information act 8.1), the data subject consents to the collection, processing, and utilization of information by the data controller. By customer grant, we must have their photograph and personal identification in order to process KYC.
  • 1.1.3Social insurance certificate and its payment information of the last 24 months, customer shall receive a statement from the State 'Kiosk machine' and scan QR code on Numur application.
  • 1.1.4Credit history information, we will use Credit Information Database information to calculate credit score and customer shall have the right to use our platform in accordance with authorized right and credit limitation.

1.2The User shall undertake the following responsibilities to transfer his/her information under this terms of service:

  • 1.2.1Shall not use personal information, account information, and other financial information of other persons. If you violate this condition and use other people's names and other information to access or register to our service, we will refuse to provide our service effective immediately.
  • 1.2.2Shall not provide false/misleading information. If you intentionally provide false/misleading information in violation of this terms, our company reserves the right to refuse to provide the service, and 'Numur Credit NBFI' LLC will not be liable in case of any damages.
  • 1.2.3'Numur Credit NBFI' LLC may provide information to third parties by the decision of the state authority in accordance with the law.
  • 1.2.4'Numur Credit NBFI' LLC will have the right to delete customer's account if the customer defamed Company's business reputation, spreading false/misleading information to the public, or attempted to intrude into our system.

2. APPLICATION USAGE

  • 2.1“Numur Credit NBFI” LLC will not be responsible for any damage caused by the customer's accidental actions on the application, will not be responsible to pay, or cover such damages. And will have the right to save and use customer's access history in order to improve our product, services and credit score calculation.
  • 2.2Customer will be responsible for any damages of loosing his/her own login information.
  • 2.3Customer is responsible not to transfer, or sell his/her registration, account, or loan. If such sale, or transfer is confirmed, your account and registration will be terminated, and 'Numur Credit NBFI' LLC will not be liable/responsible for any damages.
  • 2.4Unless otherwise provided by law, the application shall not be used for the production, import and sale of narcotics, organization of pornography, or promotion of pornography in any form, promotion of casino activities, use of pyramid schemes for profit, money laundering and fraud. Numur Credit NBFI will strictly prohibit customers to use this application for above mentioned purposes.
  • 2.5Force majeure is defined as a situation that is unpredictable or uncertain and is very difficult to resolve. These include hacker attacks, technological adjustments by the authorities, and system crashes by client companies that can temporarily disrupt an application.

Customer shall not have the right to claim damages in connection with this situation. Our service may be suspended by prior notice for system upgrades. Under the terms of this service, Numur Credit NBFI LLC has not entered into a formal loan agreement with you, has not made a formal loan commitment, and has not accepted any offers of services. Customers shall not have the right to make any claims except as provided in this documentation. If you do not agree to the terms of this service, you will not be able to use our services.

How we handle your personal data is described in a separate document, our Privacy Policy.

Үйлчилгээний нөхцөл

Numur мобайл аппликейшн (Android багц eq.mn.numur, iOS Numur)

Эрхлэгч: Numur Credit BBSB — "Нөмөр Кредит ББСБ" ХХК

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь 'Нөмөр ББСБ' ХХК-с зээлийн үйлчилгээг хэрэглэгч танд хүргэх зорилгоор тавьж буй шаардлага болон зөвшөөрлийн хууль эрх зүйн баримт бичиг болно. Таны бүртгүүлсэн утасны дугаар руу 6 оронтой кодыг илгээх ба уг кодыг “Баталгаажуулах талбар”-т оруулснаар таныг цаашид хэрэглэгчээр бүртгэх ба энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан гэж үзэхийг анхаарна уу. Та үйлчилгээний нөхцөлтэй анхааралтай уншиж танилцана уу.

1. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ

1.1Хэрэглэгчээс авах 1.1.1-1.1.4-д дурдсан мэдээллүүдийг бид харилцагчийн Зээлжих оноог /Credit Score/ тогтоох буюу хэдий хэмжээний зээлийг ямар нөхцлөөр авах боломжтой эсэхийг тодорхойлох, гэрээний төсөл боловсруулах, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчид хүртээмжтэй хялбар болгох зорилгоор зөвхөн дотоодын хэрэгцээнд зориулан ашиглах эрхийг хэрэглэгч “Нөмөр ББСБ” ХХК-д олгох, “Нөмөр ББСБ” ХХК нь дээр дурдсанаас өөр зорилгоор гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүргийг энэхүү үйлчилгээний нөхцлөөр хүлээн зөвшөөрч байгаа болно. Үүнд:

  • 1.1.1Бүртгэлийн мэдээлэл /гар утасны дугаар, овог, нэр, регистрийн дугаар, иргэний үнэмлэхний зураг, хэрэглэгчийн өөрийн зураг / хэрэглэгч өөрөө бөглөх
  • 1.1.2Монгол улсын хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэж хувь хүний мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглана. Хэрэглэгчийн зөвшөөрлөөр Монгол улсын иргэний үнэмлэх болон хувь хүний зургийг хэрэглэгчийг мөн эсэхийг баталгаажуулахад ашиглах
  • 1.1.3Нийгмийн даатгалын тодорхойлолт буюу сүүлийн 24-н сарын нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг зээлжих оноог тогтооход ашиглах, хэрэглэгч өөрөө тодорхойлолтыг ТҮЦ машинаас авах ба манай аппликешн-д QR кодийг уншуулах
  • 1.1.4Зээлийн мэдээллийн сангаас зээлийн түүхийн мэдээллийг зээлжих оноог тодорхойлоход ашиглах, зөвшөөрөгдсөн эрхийн дагуу манай систем шалгах

1.2Хэрэглэгч та өөрийн мэдээллийг дамжуулахдаа дараах үүргийг энэхүү үйлчилгээний нөхцлөөр дамжуулан хүлээнэ.

  • 1.2.1Бусдын хувийн мэдээлэл, дансны мэдээлэл болон санхүүгийн бусад мэдээллүүдийг ашиглан нэвтрэхгүй байх. Хэрэв та энэхүү нөхцлийг зөрчин бусдын нэр болон мэдээллийг ашиглан манай үйлчилгээнд нэвтрэх эсвэл бүртгүүлэх үйлдэл гаргасан тохиолдолд манайх үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй ба энэ хууль бус үйлдлээс бусдад учруулсан аливаа хохиролд “Нөмөр ББСБ” ХХК хариуцлага хүлээхгүй ба мэдээллийг санаатайгаар ашигласан этгээд учирсан хохиролд бүрэн хариуцлага хүлээнэ.
  • 1.2.2Өөрийн мэдээллийг хуурамчаар оруулахгүй байх. Хэрэв та энэхүү нөхцлийг зөрчин санаатайгаар хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд манай компани үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй ба үүнтэй холбоотой аливаа хохирол үүссэн тохиолдолд “Нөмөр ББСБ” ХХК аливаа үүрэг хариуцлагыг хүлээхгүй болно.
  • 1.2.3'Нөмөр ББСБ' ХХК нь хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр гуравдагч этгээдэд мэдээллийг гарган өгч болно.
  • 1.2.4Хэрэглэгч нь компанийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, системийн үйл ажиллагаанд халдахыг оролдсон нь илэрсэн тохиолдолд хэрэглэгчийн бүртгэлийг хасах эрхтэй болно.

2. АППЛИКЕШН АШИГЛАЛТ

  • 2.1Аппликешнд хэрэглэгчийн зүгээс хандсан санамсаргүй үйлдлээс гаргасан аливаа хохирлыг “Нөмөр ББСБ” ХХК хариуцахгүй ба буцаахгүй болно. Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах хэрэглэгчийн зээлжих оноог нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэгчийн хандалтын түүхийг хадгалах, ашиглах эрхтэй болно.
  • 2.2Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үг алдагдсантай холбоотой үүсэх хариуцлагыг Хэрэглэгч хариуцна.
  • 2.3Хэрэглэгч өөрийн бүртгэл, зээл, аливаа өөр дээр нь үүссэн дансыг бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй байх үүрэгтэй ба хэрэв ийнхүү худалдан борлуулсан, шилжүүлсэн үйлдэл нь илэрсэн тохиолдолд тухайн данс болон бүртгэлийг хаах ба үүнтэй холбогдсон аливаа хохирлыг “Нөмөр ББСБ” ХХК хариуцахгүй болно.
  • 2.4Хэрэглэгч нь аппликешнийг хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах бодис үйлдвэрлэх, импортлох худалдах, садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчилах, дэмжих, казиногийн үйл ажиллагааг дэмжих, пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох, мөнгө угаах, залилан мэхлэх, сүрдүүлэг хийх, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах, мэдээлэл барьцаалах, терроризмыг санхүүжүүлэх болон хүчирхийллийн бусад үйл ажиллагаанд зориулан ашиглахыг хориглоно.
  • 2.5Давагдашгүй хүчин зүйл гэж урьдаас таамаглаагүй, мэдээгүй бөгөөд түүнийг шийдвэрлэхэд нэн бэрхшээлтэй нөхцөл байдлыг ойлгож үзнэ. Үүнд Хакерийн халдлага, эрх бүхий байгууллагын технологийн тохируулга, харилцагч компаниудын системийн доголдолоос шалтгаалан аппликешн түр хугацаагаар тасалдах боломжтой. Харилцагч нь эдгээр шалтгаанаас үүргээ биелүүлэхэд учирсан саадтай холбоотойгоор хохирол шаардах эрхгүй болно. Системийн сайжруулалттай холбоотой урьдчилан мэдэгдсэнээр үйлчилгээг түр зогсоож болно.

Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр “Нөмөр ББСБ” ХХК таньтай албан ёсны зээлийн гэрээ байгуулаагүй, зээл олгох амлалт албан ёсоор өгөөгүй ба аливаа саналыг хүлээн зөвшөөрөөгүй болно. Энэхүү үйлчилгээний нөхцөлд тусгасанаас бусад нөхцлөөр манай байгууллагад аливаа шаардлага гаргах эрхийг хэрэглэгчид олгоогүй болно.Хэрэв та үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөхгүй тохиолдолд манай үйлчилгээг ашиглах боломжгүй болно.

Таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаар тусдаа баримт бичиг болох Нууцлалын бодлого-д тайлбарласан болно.