Зээлийн төрөл
Зээлийн шугам
Лизингийн шугам
Автомашины зээл
Оюутны зээл
Шинэ
Эмэгтэйчүүдийн зээл
Тусламж
Бидний тухай
Холбоо барих
Хамтран ажиллах санал
Санал хүсэлт илгээх
Холбоо барих
Гэрээ байгуулах цэгүүд
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО
Улаанбаатар хот
Нөмөр кредит ББСБ ХХК нь Харилцагч болон сонирхогч талуудын шаардлагад нийцсэн мэдээллийн аюулгүй, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангасан удирдлагын тогтолцоог бий болгоно.
Харилцагч, хэрэглэгчийн хүлээлт, итгэлцэл, сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд бүтээгдэхүүн үйлчилгээ, систем, дэд бүтцийн хэвийн тасралтгүй ажиллагааг 99,8% -д хүргэнэ.
Салбарын болон олон улсын тэргүүн туршлага, стандартуудад байнга суралцаж мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо тасралтгүй сайжруулна.
Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай технологи, хүний нөөц болон санхүүгийн нөөцөөр тогтмол хангаж, дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчдэд мэргэжлийн түвшний үйлчилгээ үзүүлнэ.
Залуу боловсон хүчний суралцах чадварт суурилан байгууллагад учирч болох мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, бууруулж ажиллах дотоод хяналтыг тогтолцоог үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлж ажиллана.
Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэхдээ мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чанд хангаж ажиллана.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хэрэгжилт, үр дүнг жилд хамгийн багадаа нэг удаа тооцож сайжруулалт хийдэг байна.
НӨМӨР КРЕДИТ ББСБ